УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Байнгын хороодын дарга нарыг эцэслэн баталлаа. Хуралдаанаар дараах саналаар дэмжлээ.
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Энх-Амгаланг 49 гишүүн буюу 79 хувиар дэмжлээ
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэгийг 51 гишүүн 85 хувиар дэмжлээ
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэгийг 53 гишүүн буюу 88.3 хувиар дэмжлээ
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг 53 гишүүн буюу 89.8 хувиар дэвжлээ
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугарийг 55 гишүүн буюу 96.5 хувиар дэмжлээ
- Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужинг 54 гишүүн буюу 94.7 хувиар дэмжлээ
- Төсвийн байнгын хорооны даргаар Г.Тэмүүлэнг 53 гишүүн буюу 93 хувийн саналаар дэмжлээ
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшинг 53 гишүүн буюу 93 хувийн саналаар дэмжлээ
- Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатарыг 55 гишүүн буюу 98.2 хувийн саналаар дэмжлээ
- Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагыг 52 гишүүн буюу 92.9 хувийн саналаар дэмжиж баталлаа.
Байнгын хороодын дарга нар маргааш буюу наймдугаар сарын 31-ны өдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орж эхэлнэ.
Т.Мөнхжаргал