УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.
Тэрбээр “УИХ-ын эрхэм гишүүдээ УИХ-ын ээлжит бус чуулган төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, бүрэн шийдвэрснээр ийнхүү өндөрлөж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол улсын ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсарч болно гэсэн утгатай заалтыг хүчингүй болгосон. Цэцийн эцсийн шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэх УИХ, үндсэн хуулийн цэцийн хооронд зөрчил маргаан үүсгэхгүй байх зарчмыг баримталж, хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдах үндсэн хуулийг заалтыг удирдлага болгож, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цорын ганц субъектийн хувьд УИХ Монгол улсын үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ёсчлон баталгаажууллаа. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлснийг хуулийн дагуу гүйцэтгэлээ. Ийнхүү Монгол Улсын Их хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)