Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилохоор болжээ.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа Ховд аймгийн Засаг даргаар томилогдсон тул А.Ариунзаяад уг албыг хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.
Бусад чөлөөлөгдсөн сайдуудыг дэд сайд болгох эсэх нь тодорхойгүй байна.
Өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн билээ.