УУХҮ-ийн сайдын албан тушаалаас өчигдөр чөлөөлөгдсөн Г.Ёндонг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилох үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр ЗГХЭГ-ын даргад өгчээ.
ЗГХЭГ-аас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт чиглэл болгосноор тус газраас томилох юм. Харин "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албанд томиллоо.
Сэтгэгдэл (1)