Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үүрэгт ажлаа хүлээн авлаа

2022-8-31
0
ЖИРГЭХ

Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг томилсон. Тэрээр өчигдөр тангаргаа өргөөд тамгаа хүлээн авав.     

Л.Халтар 2020 оны долдугаар сард Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон юм. Тэрээр өнгөрсөн хоёр жилд гар нийлж хамтран ажилласан яамны болоод салбарын нийт хамт олондоо талархлаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн С. Бямбацогтод ажлын их амжилт хүслээ. Л.Халтар сайд сүүлийн хоёр жилд гүйцэтгэсэн гол ажлуудаа онцолсон байна.

Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомт руу чиглэсэн авто зам, төмөр замын төслүүдийг эхлүүлэв.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төслийг дуусгаж арав хоногийн дараа галт тэрэгний дуут дохио хангинан албан ёсоор нээлтээ хийнэ. Экспортын хамгийн чухал гарцын нэг болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9км төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар энэ оны гуравдугаар сард эхлүүлж ирэх 11 дүгээр сарын босгон дээр тээвэрлэлтээ эхлүүлэхээр ажиллаж байна.

-Хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, суурьшлын бүсийг үе шаттай байгуулах зорилгоор Богдхан төмөр замыг барьж ашиглалтад оруулах төслийг эхлүүлж тун удахгүй бүтээн байгуулалт албан ёсоор эхэлнэ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын төслийг дуусгаж арав хоногийн дараа галт тэрэгний дуут дохио хангинан албан ёсоор нээлтээ хийнэ.

-Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг өнгөрсөн долдугаар сарын эхээр эхлүүлсэн. Баруун босоо тэнхлэгийн Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замыг эхлүүлэхэд бэлэн болсон.

-Арав гаруй жил гацаж, бүтээн байгуулалт нь зогссон Завхан аймгийн Загастайн давааны Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто зам барьж, зургаадугаар сард албан ёсоор ашиглалтад орууллаа.

Чингис-Бэрх хот чиглэлийн 50 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулж, тухайн замаас цааш Ульхан хилийн боомт хүртэлх авто замын бүтээн байгуулалт үргэлжилж байна.

-Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км авто зам, Өлгий хотыг тойрон гарах 18.82 км авто зам, Говь-Сүмбэр аймгийн Даланжаргалан сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр чиглэлийн 50 км, Өмнөговь аймгийн Шар тээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6 км авто зам, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлт, 13 байршилд 979.9 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг тус тус дуусгаж байна.

-Удаан хугацаанд дуншиж хамгийн их хэл ам дагуулсан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд авто замын газрын удирдлага, мэргэжилтнүүдийн хамтаар өдөр бүр шахаж шаардаж ажилласнаар ирэх аравдугаар сарын дундуур багц-2, 10 дугаар сарын сүүлээр багц-4 зорчих хэсгийг нээж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замд шороон замаар бус засмал замаар зорчино.

-Агаарын замын олон улсын боомтын тоог нэмэгдүүлэн, агаарын замын ашиглалтыг сайжруулж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгох ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадлыг нэмж, 3с 4с 4d ангиллаар хөгжүүлэх ажлыг иргэний нисэхийн салбарынхантайгаа хамтран эхлүүллээ.

-Мөн Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүллээ.

-Салбарын хууль эрх зүйн шинэчлэлд Тээврийн ерөнхий хууль, Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авто тээврийн болон төмөр замын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийг УИХ-аар эцэслэн батлууллаа.

-“Алсын хараа” 2050, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дэд бүтцийн хөгжлийн бодлогод зам, тээврийн салбарын дэд бүтцийн зорилт, хөтөлбөрийг тус тус тусган батлуулсан байна. Мөн Зам, тээврийн салбарын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө, Монгол Улсын баруун бүсийн хойд хилийн солбицолд шинэ агаарын хаалга “RIPEK”-ыг нээж, шинээр Истанбул, Ханой чиглэлд нислэг нээж, нислэгийн давтамжийг нэмлээ" гэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
Намын бүлгүүд хуралдана
Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болдбаяр (150.129.143.107)
    Ашиг сонирхлын зөрчил нтр одоо хамаагүй болсон юм уу. Алтайн зам гээд хамаг тендер хамдаг компанитай гар шдэ. Архангай нь хамаг новшийн замуудыг тавьсан.
    2022 оны 08 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    29 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    29 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    46 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    51 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    1 цаг 31 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    1 цаг 50 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    2 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч А.Амартүвшингийн ХОМ
    2 цаг 2 мин
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
    2 цаг 8 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    2 цаг 27 мин
  • Намын бүлгүүд хуралдана
    2 цаг 35 мин
  • Монголбанк “Бүх нийтээр мод тарих өдөрлөг”-т оролцлоо
    2 цаг 47 мин
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
    2 цаг 53 мин
  • Хотын нэгдүгээр орлогчоор А.Амартүвшинг, хоёрдугаар орлогчоор Г.Жаргалсайханыг томилно
    2 цаг 53 мин
  • Дональд Трамп, Ши Жиньпин нар уулзаж эдийн засаг, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 18 мин
  • Булган аймагт гарсан ойн 2 түймрийг цурамд орууллаа
    3 цаг 43 мин
  • Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй
    3 цаг 49 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Хөлбөмбөгийн өлгий нутаг ДАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан тухай 1966 оны ДАШТ-ийн түүхэн агшнууд
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртжээ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК