Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцууллаа. Тэрбээр "Үүний хүрээнд авилгийн индексийг бууруулахад Цахим хөгжлийн яам хамтарч үүрэг гүйцэтгэх ёстой. Нийтийн мэдээллийн тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын хуулийг баталсан. Нийтийн мэдээллийн хуульд, зарим мэдээлэл нийтэд ил болгох талаар хуульчилсан. Тиймээс энэ мэдээллүүдийг бусад салбаруудтай хамтарч олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрчимжүүлнэ.
Ашигт малтмалын лиценз, дархан цаазат газар хэн,ямар газар эзэмшиж байгаа талаар, орон сууц худалдан авахдаа Улсын комиссын шийдвэр зэргийг харж авах боломжтой болсон. Цаашид энэ ажлыг эрчимжүүлнэ.
Ингэснээр иргэд нийтийн эрхээ хангах, тодорхой мэдээллүүдийг хүлээж авах боломжтой болж байгаа юм. Мөн иргэдийн тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага үүсч байна. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу онцгой анхаарна.
Одоогийн байдлаар 266 мянган тоон гарын үсэг тараагдсан байна. Бүртгэлийн аппликейшн болон иргэний үнэмлэхийн чипээр дамжуулж тоон гарын үсэг тараагдаж байгаа. Төрийн үйл ажиллагаа иргэдэд нээлттэй, ил тод болсноор төрийн хүнд суртал, авилгийн индекс бууруулах бодитой ажил хэрэг болоход онцгой анхаарна.
Есдүгээр сарын 5,6-ны өдрүүдэд НҮБ, Монгол Улсын Засгийн газар хамтарсан олон улсын хурал зохион байгуулна. Энэ үеэр НҮБ манай улсыг цахим шилжилтийн үлгэр, загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана гэсэн сайн мэдээтэй" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)