Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн. Тухайлбал, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргаар Ч.Золбаярыг томиллоо. Ч.Золбаяр нь Мэдээлэл холбооны сүлжээ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.
Уг томилгоо хийгдсэний учир нь засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж ЦХХХ-ны яамны төрийн нарийн бичгийн үүргийг гүйцэтгэж байсан Б.Болор-Эрдэнийг тус яамны дэд сайдаар томилсон. Иймд Ч.Золбаярыг ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилжээ.