БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд-2022”-ийг Сүхбаатарын талбайд есдүгээр сарын 2-4-нд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хоёрдох өдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр “Open Mic” болох “ОХ” асуулт хариултын тэмцээн болох бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүхэн оролцох боломжтой. Мөн өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллага, аж ахуйн нэгжүүд сурталчилгааны асрыг нээж, хөнгөлөлт урамшууллыг үзүүлэх юм.