ШӨХТГ-аас бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх аяны талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун мэдээлэл өглөө.
Тэрбээр “Цементийн үнэ өслөө гэх гомдол санал зургаадугаар сард их гарсан. Тухайлбал, 320 мянган төгрөг байсан цементийн үнэ 480 болсон. Үүний дагуу ШӨХТГ хяналт шалгалт хийсэн. Томоохон үйлдэрлэгчид, цементийн комданиуд үнээ нэмээгүй байсан. Гэвч үнэ яагаад огцом өссөн тухайдл хяналт шалгалж хийж, зөрчлийн хэрэг нээсэн. Шалгалтаар 15-н аж ахуй нэгжээс зургаан аж ахуй нэгж үндэслэлгүйгээр үнэ нэмсэнийг илрүүлсэн. Энэ зургаан Аж ахуй нэгжийг тус бүр 20 сая төгрөгийн торгуул ноогдуулсан. Цаашид цемент өсгөхгүй байх тал дээр томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна” гэв.
Д.Батчулуун