Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Гадаад харилцааны яамнаас хоёр асуудал хэлэлцүүлсэн. Нэгдүгээрт, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцох тухай юм.
Энэ удаагийн чуулган нь шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдлүүд сэдвийн хүрээнд есдүгээр сарын 20-26-нд болно. Чуулганд ерөнхий санал шүүмжлэлд 101 улсын төрийн тэргүүн, 59 улсын Засгийн газрын тэргүүн, гурван улсун шадар сайд, 28 улс сайдын түвшинд оролцох төлөвтэй байна.
Япон улс бүх төсөл хөтөлбөр, зээл тусламжаа татсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ бол худал мэдээлэл. Үүнийг хорлон сүтйгэх ажиллагаа хэмээн үзэж болохоор байна. Япон улсын Гадаад хэргийн сайд Монгол улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд хоёр улсын ирэх 50 жилийн төлөвлөгөөг ярилцаж, хамтран ажиллах талаар хэлэлцсэн.
Мөн БНСУ-тай холбоотойгоор Транзит иргэд визтэй болсон гэх мэдээлэл тархсан. Үүнд Гадаад харилцааны яам цаг тухай үед нь тайлбар хийсэн. Энэ бол маш хортой, буруу ташаа мэдээлэл байсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)