Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцууллаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Монгол Улсын Батлан хамгаалах яам цэргийн дипломат харилцааны шугамаар 40 орчим улстай хамтын ажиллагаатай ажилладаг. Энэ ажлын хүрээнд нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Дипломат харилцаатай 10-аад улстай цэргийн хамтарсан сургуулилт хийдэг. Жишээлбэл, 2022 онд АНУ-тай долоон удаа, ОХУ-тай хоёр удаагийн хээрийн хамтарсан сургууль зохион байгуулсан. ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улсуудтай батлан хамгаалах,гадаад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, улс төр дипломатын аргаар Монгол Улс аюулгүй байдлаа хангадаг хуультай. Энэ хүрээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хадгалах зорилгоор зохион байгуулж байна. Энэ сарын 1-7-ны өдрүүдэд ОХУ-ын зохион байгуулагдаж байгаа "Восток" сургуулилтад 15 орон оролцож байна. Энд Монголын цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн наймдугаар сард Сэлэнгэд зохион байгуулагдсан сургуулилтын талаар өнөөдөр хүртэл ярьсаар байгаа. Наймдугаар сарын 12-ны өдөр ОХУ-ын бүх албан хаагчид техник хэрэгслээ аваад Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцсан. Тиймээс цэргийн хамтын ажиллагаатай холбоотой асуудал дээр дүгнэлт хийж, болчимгүй үг яриа гаргаж олон нийтэд цацах асуудалд болгоомжтой хандахыг анхааруулж хэлье" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (4)