Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр “Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 100 хувь цэцэрлэгт хамрагдах шийдлүүдийг танилцуулж байгаа. Цоожтой хаалганы цаана үлддэг байсан 38 мянган хүүхдүүдийн 30 мянга гаруй хүүхдүүдийн асуудлыг шийдсэн. Хоёр дахь бүртгэл зарлагдах гэж байна.
Цаана нь 19 мянган хүүхдийн цэцэрлэгийн суудал бэлэн байна. Нэг хүүхдэд ноогдох м2-ыг багасгаад нэг ангид 50-60 хүүхэд чихэж байна гэсэн зүйл олон нийтийн сүлжээгээр яригдаж байна.
Хэрэв үнэхээр ийм зүйл байвал тухайн цэцэрлэгийн тодорхой мэдээллийг 11-11 буюу боловсролын байгууллагын лавлах утсанд мэдээлж болно. Үүнийг бид шалгуулах болно” гэв.
Д.Батчулуун