Энэтхэг-Монголын Найрамдлын сургуулийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсанд барихаар өнөөдөр шав тавилаа. Шав тавих ёслолд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг болон албаны бусад хүмүүс оролцов.
Ерөнхий боловсролын уг сургууль Энэтхэгийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах юм байна. БНЭУ-ын Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг манай улсад айлчлах үеэрээ ийнхүү шавыг тавилцлаа.
Ташрамд дурдахад мэдээлэл технологийн чиглэлээр Энэтхэгийн их, дээд сургуулиудад суралцах 50 гаруй тэтгэлэг, богино болон урт хугацааны сургалтын 150 тэтгэлгийг жил бүр манай улсад олгодог байна.
Сэтгэгдэл (1)