Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Эмээлтийн махны үйлдвэр гэхгүй бүх шатны махны үйлдвэр, хүнсний байгууллагууд, үйлдвэрүүдэд хяналт тавих ажил явагдаж байгаа. Мах устгах комисс гэж бий. Устгахаас өмнө хууль хяналтын байгууллагын шийдвэр гардаг. Нэг сайд, нэг албан тушаалтан устга гэхээр устгачихдаг асуудал биш. Устгах үйл ажиллагаа далд явахгүй, ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр явагдана.
Зах зээлд ямар нэгэн байдлаар нийлүүлэгдээгүй гэдэг нь тогтоогдсон. Хүнсний хэрэглээнд орсон зүйл байхгүй гэдгийг хууль хяналтын байгууллагууд мэдээлж байгаа" гэв.
Д.Батчулуун