Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллага бүтэц зохион байгуулалт, тогтолцооны хувьд системийн өөрчлөлт хийх цаг нь болжээ. Мэргэжлийн хяналтын байгууллага бол мэргэжлийн төрийн байгууллага байх ёстой. Харамсалтай нь идэвх санаачилга муу, мэргэжлийн хүмүүс дутмаг болсон, үйлчилгээ явуулах орчин нөхцөл нь өөр болсон. Энэ байгууллагын төлөө зүтгэсэн, өдий хүртэл хөл дээр босгож ирсэн мянга мянган ажилтан бий. Тэдний цаашдын ажил үүргийг тодорхой болгох, салбарын тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ хоёр гурван шат дараалалтай явуулъя гэж байгаа. Тухайлбал, мэргэжлийн мэргэшсэн байх, дотоодод чиглэсэн хяналт шалгалт хийе. Мөн мэргэжлийн холбоод нь ресторан, үйлчилгээний байгууллагаа шалгадаг байя. Төр хянах ёстой цацраг, цөмийн, химийн, биологийн гээд хяналтууд бий. Эдгээрийг үндсэн хяналт дээрээ байлгах.
Мэргэжлийн хяналтын байгууллага бол Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийг биелүүлдэг гүйцэтгэх байгууллага. Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэд авчирч, төрийн бүтээмжийг чиглэсэн үйл ажиллагаа явуулъя гэж байгаа юм.
Түүнээс биш нэг байгууллагыг устгаж үгүй болгох тухай, эсвэл бүтэц зохион байгуулалтыг эвдэх тухай биш юм. Энэ нь судалгааны түвшинд явж байна. Салбарын ажилчдын саналыг авах ёстой” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)