Энэ сарын 15,16-ны өдрүүдэд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсуудын Төрийн тэргүүдийн 22 дахь дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана. Монгол Улс ШХАБ-д ажиглагч гишүүний статустай бөгөөд энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор болжээ.
Узбекистан улсын Самарканд хотод болох тус уулзалтад Монгол, БНХАУ, ОХУ гурван улсын төрийн тэргүүд гурван талын уулзалт хийнэ.
М.Сүхэхэй