Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Хэсэг, хороо, дүүргээс ирүүлсэн саналыг 2023 оны төсвийн төсөлд тусгана"

2022-9-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэл, дүүргийн удирдлага, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийсэн “Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтыг зохион байгууллаа. УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний бахархал, өв соёл, хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжлийн бодлого, нийслэл болон бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, бодлогын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж буй удирдах албан тушаалтнууд, анхан шатанд ажиллаж буй бүхий л хүмүүст танилцуулж, сонирхсон асуултад хариулан харилцан ярилцсан юм. Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид, хотын удирдлагууд болон дүүрэг, хороодын удирдлага, хэсгийн ахлагч нар нийт 2165 төрийн албан хаагчид оролцлоо.

Уулзалтын ач холбогдол, агуулгын хүрээг түүнд оролцогчдын ирцээс харж болохоор байлаа. Уулзалтад:

  1. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд 113 /ирц 100%/
  2. Багахангай дүүрэг 16 /ирц 100%/
  3. Багануур дүүрэг – 30 /ирц 83.3%/
  4. Баянгол дүүрэг 299 /ирц 100%/
  5. Баянзүрх дүүрэг 533 /ирц 99,4%/
  6. Налайх дүүрэг 68 /ирц 100%/
  7. Сүхбаатар дүүрэг 203 /ирц 100%/
  8. Сонгинохайрхан дүүрэг 372 /ирц 94,8%/
  9. Хан-Уул дүүрэг 230 /ирц 100%/
  10. Чингэлтэй дүүрэг 241 /ирц 97.96%/ ирцтэйгээр оролцлоо.

“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, ойрын болоод алс ирээдүйн зорилт, баримтлах зарчмаа танилцуулсан. Тэрбээр хэлэхдээ:

-Асуудал цогц гэдгийг харалгүйгээр салбарууд, хот, аймгууд, сум орон нутаг тус тусдаа хөгжлийн бодлого боловсруулж, баримталж ирсэн нь өнгөрсөн 30 жилийн алдаа байсан. Тиймээс бид “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг шинээр боловсруулсан. 567 салангид бодлогын баримт бичгийг нэгтгэж, өнгөрсөн 30 жилээ дүгнэн, ирээдүйн 30 жилийг бүхэлд нь төсөөлж боловсрууллаа. Тус бодлого нь “Үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга”, Эдийн засаг”, “Засаглал”, “Ногоон хөгжил”, “Амар тайван аюулгүй нийгэм”, “Бүс, орон нутгийн хөгжил”, “Улаанбаатар ба дагуул хот” зэрэг нийт есөн дэд бүлгээс бүрдэх юм. Үүнээс Монгол Улсын хөгжлийн бодлогод Улаанбаатар хотыг дангаар нь оруулж ирсэн анхны баримт бичиг болсон юм.

Эхний 10 жил буюу 2021-2030 онд хэрэгжүүлэх бодлого бол “Шинэ сэргэлтийн бодлого”.

Боомтын сэргэлт: Боомтын хүчин чадлыг нэмэх, Хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбох, агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хуурай замын боомтыг нэмэгдүүлэх.

Эрчим хүчний сэргэлт: Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болсон. Жил бүр цахилгаан импортлоход 400 тэрбум төгрөг дунджаар зарцуулдаг. Тиймээс эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлж байж Улаанбаатар хотын эрчим хүчийг сэргээж байж амьдралын чанар сайжруулан, шинэ хот байгуулах боломжтой болно.

Аж үйлдвэрийн сэргэлт: 90 хувь нь нэмүү өртөг шингээлгүйгээр экспортолдог бол боловсруулсан бүтээгдэхүүний 90 хувийг импортоор худалдан авдаг. Нийт экспортын 92 хувийг уул уурхай эзэлдэг бөгөөд үүнд зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, мөнгөжөөгүй алт, төмрийн хүдэр, баяжмал ордог. Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх ёстой. Мал аж ахуй, аж үйлдвэрлэл, газар тариалангаа хөгжүүлж экспортоо сэргээх хэрэгтэй байна. Аж үйлдвэржилтийн төслүүдийг хэрэгжүүлж, үйлдвэрүүдийг байгуулж, хөдөө орон нутагт гарч буй ажлын байрыг Улаанбаатар хотод зарлаж, залуусыг аж үйлдвэржилтийн салбарт хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлнэ.

Хот, хөдөөгийн сэргэлт: Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг хэдий ч нийт хүн амын 47.6, их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, улсын хэмжээний автомашины 84 хувь, ДНБ-ний 65 хувь нь нийслэлд төвлөрч байна. Энэ нөхцөл байдалтай удаан үргэлжилбэл Монгол Улс Улаанбаатар улс болоход ойрхон байна. Хязгаар нутаг эзгүйднэ, нийслэл Улаанбаатар хэт төвлөрлийг улмаас хүчгүйдэж мэднэ. Тиймээс төвлөрлийг сааруулах чиглэлд давс шиг гашуун боловч хэтдээ өгөөжтэй шийдвэр гаргах болж байна.

Бүс, орон нутгийн хөгжлийн сэргэлт: Аймаг орон нутгийн хөгжлийг дэмжиж ажиллана, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон гэсэн зургаан аймгаас бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Аймгууд бие даан хөгжиж, төсвөө бүрдүүлэх шаардлага тавина.

Дагуул хот: Улаанбаатар хот цаашдаа Богдхан уулыг тойрч хөгжинө. Мөн Багануур дүүрэг, Дархан-Уул зүгт хоёр тийш сунаж хөгжинө. Алслагдсан дүүргүүдээ дэмжиж ажиллана. Нийслэлийн тойрсон хурдны замыг бид байгуулна. Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж ойрын ирээдүйд дуусгана. Хөшгийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулна. Ингэснээр хөдөө орон нутгаас ирж буй иргэд заавал Улаанбаатар хотын төв дундуур биш хотын захаас хүнс, бараагаа татах боломжийг гаргаж өгнө. Энэ бүх дэд бүтцийн хөрөнгийг төрөөс санхүүжүүлж, хуваарилна хэмээн мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Өнгөрсөн хугацаанд та бид, төдийгүй Улаанбаатар хотын үе, үеийн удирдлага нийслэл хотын хөгжлийн бодлогыг бие даасан байдлаар тодорхойлж, хүн амын төвлөрөл, эдийн засгийн төв цэг хэмээн үзэж ирсэн бол “Шинэ сэргэлтийн бодлого” батлагдсанаар Хот, хөдөөгийн хөгжлийн учир шалтгаан хийгээд учир зүйг хамтад нь тодорхойлж, төвлөрлийг сааруулах, хөгжлийг түгээх, үлгэрлэн манлайлах шаардлага урган гарч байна. Энэ нь Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа холбоо бүрэн дүүрэн хангагдаж, эрх тэгш хөгжин дэвшихийн суурь үндэс бөгөөд Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах зөөлөн бодлогыг Улаанбаатар хотын хурдацтай хөгжлийн зорилттой хослуулан хамтран хэрэгжүүлэх нь бид бүхний нэн шинэ үүрэг хариуцлага юм. Үүний тулд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулах, орон нутаг руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутаг дахь газар өмчлөлийг идэвхжүүлэх, худалдаа логистикийн төвүүдийг байгуулж, амжилттай ажиллуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлье.

УИХ-аас 2021 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийслэл хот түүхэндээ анх удаа хөгжлийн бодлогоо бие даан тодорхойлох, стратеги төлөвлөгөөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, санхүүжүүлэх боломж бүрдсэн. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын тойргийг тэлж, төвлөрлийг сааруулж, нэг төвт, шугаман хотоос олон төвт хотыг бий болгох нь хотын сэргэлтийн бодлогын нэн чухал зорилт юм. Хөшгийн хөндийд цогцлоох шинэ хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн нь уг зорилтыг хэрэгжүүлэх санаачилгыг бодит ажил хэрэг болгож, гараанаас гаргасан түүхэн үйл хэрэг боллоо хэмээн өгүүлсэн юм.

“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалтад оролцогчдын зүгээс хэсгийн ахлагч нарын цалин хөлс, нийгмийн асуудлыг шийдэхээр санаачилга гаргаж байгаад талархал илэрхийлсний дээр нийслэлд хэрэгжих томоохон төслүүдийн талаар тодруулан асууж байв. Хөнгөн галт тэрэг, дүүжин тээврийн төслүүд хэрэгжих эсэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн маргаантай асуудлыг яаравчлан шийдэх, ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгуудыг шинэчилж зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх, дэд төвүүдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг өгөх, хөрсийг бохирдуулж буй авто худалдааны төвүүд, авто засварын газруудыг хотоос гаргаж, Авто цогцолбор руу нүүлгэх, хотын захын хороололд амьдарч буй айл өрхийн цахилгааны хангамжид анхаарах, алслагдсан хороодод автобусны үйлчилгээг сайжруулах, анхан шатанд ажиллаж буй хэсгийн ахлагч нарын сул орон тоог нөхөх, тэдэнд ээлжийн амралт олгодог болох зэрэг саналыг хэлж байлаа.

Нийслэлд төрийн үйлчилгээг анхан шатанд хүргэж буй хэсгийн ахлагч, хороодын ажилтнууд, дарга нарын тавьсан санал санаачилгыг төрийн бодлогод тусгаж, хийж хэрэгжүүлэх ажлыг дээрээс бус анхан шатны нэгжээс гаргасан саналд тулгуурлах эхлэлийг ийнхүү тавьж байна. Ингэснээр төрийн бодлого бодит хэрэгцээ шаардлагад нийцэж, хэрэгжилт сайжирна гэж үзэж байна. 

 НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Tumur zam..4 horoo ezen gyi bn (202.126.88.199)
    Төмөр замын дахин төлөвлөлтийн.ТЭРГҮҮН ЧАНСАА ИЙН gazriin budlianiig hen hariutdah ber..duraara bn. Mashin bish hun yavah gazargui bolgoj bn
    2022 оны 09 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    3 цаг 20 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    3 цаг 24 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    3 цаг 38 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    3 цаг 46 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    3 цаг 56 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    4 цаг 5 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Өчигдөр 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    Уржигдар 17 цаг 56 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    Уржигдар 17 цаг 38 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    Уржигдар 17 цаг 18 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    Уржигдар 17 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Уржигдар 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Уржигдар 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Уржигдар 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Уржигдар 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Уржигдар 13 цаг 08 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК