Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна.
- Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол
- Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах тухай Засгийн газрын тогтоол
- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаа, зохицуулалттай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар
- Дархан арьс ширний цогцолбор байгуулах төслийн явц
- Буянт-Ухаа инновацийн төв байгуулах талаар
- Орон сууцны хороолол, барилгад хүүхдийн цэцэрлэг байгуулах талаар авах арга хэмжээний тухай зэрэг 25 асуудал хэлэлцэж байна.