Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд инноваци технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг Буянт-Ухаа нисэх буудал руу нүүлгэх төлөвлөгөөг танилцууллаа. Буянт-Ухаа нисэх буудлын барилгыг тодорхой хэсгийг мэдээлэл, харилцаа холбоо, инновацийн төв болгоно.
Буянт-Ухаа бол олон зуун инженерүүдийн босгосон томоохон бүтээн байгуулалт юм. Олон зуун хүний ололт амжилтаар Буянт-Ухаа хөндий нэрлэгддэг.
Төрийн захиргааны байгууллагуудыг Хөшигтийн хөндий рүү нүүлгэх тогтоол батлагдсантай холбогдуулан ЦХХХЯ болон харъяа байгууллагууд Буян-Ухаа руу нүүж, нисэх буудлын тодорхой хэсэгт байршина. Ингэснээр инновацийн төв болон өргөжих боломжтой юм. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд тодорхой манлайлал болно гэж үзэж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)