Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад болж байгаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож буй. Тэрбээр өнөөдөр ШХАБ-ын Ерөнхий нарийн бигийн дарга Жан Минтэй уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс ажиглагч орны хувиар ШХАБ-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаа”-гаа илэрхийллээ гэж Узбекистан Улсаас манай тусгай сурвалжлагч А.Болдбаатар мэдээллээ.