“И-Монголиа” системтэй нотариатын үйлчилгээг холбож буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр хурдан шуурхай хүлээн авдаг байх ёстой гэдгийг гол болгон ажиллаж байна. Өнгөрсөн жил УИХ-ын чуулганаар нийтийн мэдээллийн тухай хууль, тоон гарын үсгийн тухай хуулиудыг миний биз ахлан батлуулсан. Манай улс технологийн хувьд бүрэн цахимжсан. Гэсэн хэдий ч зарим дүрэм журмуудаас болоод хуультай нийцэхгүй байна. Ингэснээр иргэдэд хүнд сурталгүй хүрч чадахгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Тиймээс хуульд нийцсэн дүрэм журмуудыг боловсруулах нь бидний эхний зорилт.
Манай улсын замын түгжрэлээс гадна хүнд суртлын түгжрэл бий болсон. Энэ түгжрэлийг тайлах нь бидний эхний ажил юм. 1111 төвд төрийн үйлчилгээ болон нотариаттай холбоотой гомдол мэдээлэл их ирдэг. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд нотариатын танхимтай шийдэл зөвшилцөлд хүрсэн.
Өнөөдөр энэ шийдвэрийг албажуулахын тулд гарын үсэг зурж, тодорхой асуудлыг шийдвэрлэхээр болсон. Төр иргэддээ жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээг хүртэл өөрсдөө өгсөн. Гэсэн хэдий ч ТҮЦ машинаар иргэд өөрсдийгөө таниад авсан хуулбарыг дахин нотариатаар батлуулах шаарддаггүй. Үүнд иргэдээс их гомдол ирсэн.
Тиймээ үүнийг таслан зогсоох зорилгоор И-Монголиа цахим системээр авч байгаа лавлагаа тодорхойлолтыг нотариатаар батлуулах шаардлагагүй. Үүнд 74-н лавлагаа орно.
Тухайлбал, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нас барсны гэрчилгээ зэргийг нотариатаар батлуулах шаардлагагүй болж байна" гэв.
Д.Батчулуун