Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, салбар яамнаас улс даяар хэрэгжүүлэх хөтөлбөр боловсруулан батлуулсан. Тус хөтөлбөрийн дагуу манай улс ойрын 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулуун, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, Ч.Даваабаяр Б.Даваадалай нартай уулзаж, хүнсний хувьсгал хийх зорилт, арга хэмжээг эрчимжүүлэх талаар ярилцлаа.
"Хүнсний хувьсгал" хийхэд нэн тэргүүнд малыг эрүүлжүүлэх шаардлагатайг ярилцаж, Мал эрүүлжүүлэх бодлогын зөвлөл, ажлын хэсэг байгуулж ажиллах талаар зөвлөлдсөн юм.