Монгол Улсад суугаа БНСУ-ын элчингээс PCR-ын шинжилгээ өгөх журмыг цуцалсан талаар мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд, "2022 оны 10 дугаар сарын 1-ний Бямба гарагаас эхлэн БНСУ-ын хилээр нэвтэрснээс хойш нэг хоногийн дотор коронавируст халдварын PCR-ын шинжилгээ өгөх журам цуцлагдлаа. Гагцхүү, эрсдэл өндөртэй шинэ төрлийн хувилбар дахин үүсэх зэргээр хилийн хорио цээрийн журмыг дахин чангатгах шаардлага үүсэх тохиолдолд уг журмыг дахин сэргээх магадлалтай.
Хилээр нэвтэрснээс хойш гурав хоногийн дотор ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн харьяа Эрүүл мэндийн төвд үнэгүй коронавируст халдварын PCR-ын шинжилгээ өгөх боломжтой" хэмээжээ.