Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян Ховд аймагт үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд Хар нуур -Ховд голын сав газрын захиргаа Буянт гол дагуу ажиллаж, уурын эрэг дагуу байрлах 88 нүхэн жорлонг өнөөдрөөс "Шинэ Ховд Жаргалант" ТҮК-тэй хамтран буулгана хэмээн БОАЖЯ мэдээллээ.