Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Д.Сарангэрэл өнгөрсөн мягмар гарагт огцрох хүсэлтээ өгснөөр сайдын үүргийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан түр орлон гүйцэтгэж буй.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу, Засгийн газрын гишүүний орон гарсан бол ажлын 14 хоногийн дотор дараагийн сайдыг томилох ёстой. Өмнөх сайдыг есдүгээр сарын 27-ны өдөр огцруулсан бол энэ сарын 14-ны дотор шинэ сайдыг томилох ёстой болж таарах нь.
Ингэхдээ Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох захирамж гаргаж Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа сайдын тангараг өргөснөөр баталгаажих юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн, УИХ-ын, хоёроос дээш сонгогдсон гишүүнийг Ерөнхий сайд томилно гэсэн таамаг бий.
М.Сүхэхэй