Намрын чуулган нээлтээ хийж байна. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Цар тахал сүүлийн 40 гаруй жил бий болоогүй үнийн өсөлтийг бий болгож байна. Эдийн засгийн өсөлт 2022 оны эхний хагас жилд 1.9 хувь болсон нь цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад сул байна. Бизнесийн орлого, иргэдийн цалин буурч байна. Энэ нөхцөл байдал цааш үргэлжилбэл иргэдийн амьжиргаа улам бүр доройтож, үнийн өсөлтийг гааруулах бодит эрсдэл үүсэж байгаа. Ирэх онд манай улс 5.7 тэрбум ам.долларын өр төлөх үүрэгтэй нь бас нэг эрсдэл учруулж байна. Ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд энэ удаагийн чуулганаар илүү төвлөрч ажиллах шаардлагатай байна" гэв.
Д.Батчулуун