УИХ-ын Намрын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.
Тэрбээр “УИХ-ын даргын нээлтийн үг бол бүгдээрээ хэмнэе, төсвөө хэмнэе гэсэн ерөнхий үг хэллээ. Эдийн засаг яаж хүндрээд байгаа юм, ирэх жил ямар нөхцөл байдалтай байх вэ зэргийг судлаачдын зүгээс дүгнэлт зөвлөмжийг өгч байна.
Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалд байгаа. Цаашид ийм байдлаар ажиллах боломж байхгүй . Ялангуяа төсөв хэлэлцэж буй үед бид бизнес эрхэлдэг эдийн засгаа өөд нь татдаг улс байх юм уу. Эсвэл төр гэдэг ганцхан ажил олгогчтой яваа юм уу гэдэг сонголт л байгаа юм.
Цаашид долларын ханш өснө. Мөнгөний бодлого орон зай байхгүй болсон. Төсвөөрөө бид дэмжиж явах ёстой. Өөрөөр хэлбэл төсвөөрөө хэмнэх ёстой. Өмнөх жилийн төсөв 18 их наяд байсан. Энэ жил 20,5 их наядаар орж ирж байна. Төсөв тэлсээр байхад мөнгөний бодлогын хүүг 30 хувь болгосон ч үр дүн гарахгүй. Хүн намын дэргэдэх бүх судлаачид дуу нэгтэй байгаа. Сүүлийн 15 жил Монгол Улсын төсөв юу хийдэг вэ гэхээр цемент зуурдаг.Гэхдээ цемент нь байхгүй байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)