Намрын чуулган өнөөдөр нээлтийн үеэр Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой. Импортын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлж, өрсөлдөх боломжийг нь хаасан байхад дотоодын үйлдвэрүүд төр засгийн бодлогыг дэмжиж ажиллаж чадахгүй байна.
Цемент үйлдвэрлэхэд импортоос хамаарсан түүхий эд байдаггүй. Цемент, шатахууны үнэд валютын ханшийн өсөлт шууд нөлөөлдөггүй. Дотоодоос олборлосон баялгаар үйлдвэрлэл явагддаг. Гэтэл цемент хомстсон байгаа цаг үеийг ашиглаж байгаа үйлдлүүд гарсан. Тиймээс Засгийн газраас тодорхой хугацаанд цементийн импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан.
Цаашид дотоодын томоохон үйлдвэрүүд өөрсдийнхөө бүрэн хүчин чадлаар ажиллаж дотоодын хэрэгцээг бүрэн дүүрэн хангах буюу цементийн үнийг тогтвортой байх нөхцөлийн хангаж чадахгүй тохиолдолд импортын татварыг үргэлжлүүлж болзошгүй. Мөн хувийн хэвшлийнхэний экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний үнэ валютаар орж ирж байгаа эсэх дээр Монгол банктай хамтран хяналт тавина" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)