УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат эсэргүүцлээ илэрхийлж өөрийн гишүүний картыг УИХ-ын дарга Г.Занданшатарт өглөө. Тэрбээр энэ үйлдлээрээ хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалд эрх мэдлээ шилжүүлээд хяналт тавих боломжгүй болсныг илэрхийлж байгаа юм" гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Монгол Улс өнөөдөр их зохиолч Д.Нацагдоржийн "Цагаан сар ба хар нулимс" зохиол шиг амьдарч байна. Ард түмний хувьд өдөр болгон хар нулимс, харин эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна.
Энэ Улсын Их Хурал ямар ч ёс зүй, ёс суртахуунгүй Улсын Их Хурал болсон. Ард түмний итгэл найдвар, өргөсөн тангарагтаа үнэнч биш байна. Өнгөрсөн хоёр жил МАН-ынхан, жангийнхан нийлж Монгол Улсын эдийн засгийг унагасан. АН-ын бүлэг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа юм алга. Иймд АН болон миний бие ард түмэнтэйгээ хамт даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгохын тулд ажиллаж эхэлнэ.
Нэр төдий байдлаар Төсвийн болон төрийн хэмнэлтийн хууль гэж гаргасан. Өнөөдөр чуулган нээхэд АН-ын бүлэг гэж байхгүй, дотоод асуудлаа өөрөө шийдэх боломжгүй болсон байна. Үндсэн хуулийн Цэц дээр маргаан үүсгэсэн байхад үл хэрэгсэн манай намын бүлгийн дотоод асуудалд МАН оролцож байна. Цэц хүртэл ажиллах боломжгүй болсон. Үндсэн хуулийн Цэцийн хуульд өөрчлөлт оруулж, хяналт тавьж, хэм хэмжээнд нь байлгах гэдэг зүйлийг байхгүй болгочихсон. Улсын Их Хурлыг хэмжээ, хязгаарт нь байлгах ёстой. Авлига эндээс эхэлж байна. Албан тушаалаараа хүмүүсийг худалдаж авч, гишүүд хоорондоо наймаалцаж байна" гэв.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (3)