Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын засгийн газрын гишүүн, боомтын сэргэлтийн үндэсний хорооны сайд бий болсон. Сайд бий болсонтой холбоотойгоор ажлын хэсэг байгуулагдсан. Боомт сэтгэлтийн асуудал эрхэлсэн сайд, сайдын дор байгаа боомтын үндэсний захиргаа байна. Захиргаа нь цаашлаад дөрвөн аймагт салбар нэгжээ байгуулж ажиллахаар боллоо.
Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймгуудад боомтын нэгдсэн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй байгуулагдсан. Хилийн боомтын түвшинд үүсээд байдаг хүндрэл бэрхшээлийг арилгахын төлөө үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдсэн.
Улс орны эрх ашиг, тусгаар тогтнол чухал. Энэ дотроо эрчим хүчний хараат байдал гэдэг бол манай улсын үед цар тахал, дайны үед мэдэгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гадны зээл тусламжаар баригдах боломж бүрдэж байна гэдэг бол Монгол Улсад олдож буй ховорхон боломжуудын нэг. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд иргэдтэйгээ ойлголцож, энэ төслийг үр дүнтэй болгохын төлөө ажиллаж байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)