УИХ-ын гишүүн асан Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.10.05) лайв хийн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтай тэмцэнэ хэмээн мэдэгдсэн. У.Хүрэлсүх өөрийгөө Монголын хаан хэмээн андуурдаг болсон байна хэмээсэн тэрбээр Ерөнхийлөгчийг оффшорчдыг хамгаалдаг гэж буруутгасан.
Харин оройхон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөр рүү нь бичсэн мессежийг Ж.Батзандан дэлгэсэн. Тэгвэл Ж.Батзандангийн гэнэт ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү дайрч эхэлсний учиг өдгөө тайлагдаж байна.
Түүний ах Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн сайдаар ажиллаж байх үедээ Дарханы замын тендерийг зарлахдаа бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн бололтой.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (3)