Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнийг баривчилсан эсэх талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Авлигатай шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст дарханы замтай холбоотой хоёр хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Үүний нэг нь 2021 онд хэрэг нээж шалгаж байна. Энэ нь Азийн хөгжлийн банкны зээл олголттой холбоотойгоор зам барих багц ажил. Нөгөөх нь 2022 онд нээгдсэн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас олгосон зээлийн хүрээнд хийгдэж буй багц ажлуудад Авлигатай тэмцэх газар шалгалт хийж байна. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан түүний төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг 48 цагийн хугацаатай сэжигтнээр баривчилсан нь үнэн.
Дарханы замтай холбоотой бүх албан тушаалтнуудыг шалгана. Хариуцаж байсан компаниудыг шалгана гэсэн мэдээлэл өгч байсан. Үүний дагуу хяналт шалгалт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтуудыг үндэслээд баривчилсан.
Нийт арав гаруй албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Үүнээс найман албан тушаалтныг яллагдагчаар татсан. Гурван этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нэг холбогдогчийг баривчилсан.
Хуулийн хүрээнд гомдол мэдээлэл ирсэн. Одоо шалгалтын ажил үргэлжилж байна” гэв.
Д.Батчулуун