Ирэх арваннэгдүгээр сарын 15 хүртэл ирэх оны төсөв, мөнгөний бодлогоо ярина. Өнөөдөр ийм чухал баримт батлах гэж байхад гишүүд танхимдаа алга. 62-ын бүлгээс ганц нэгхэн хүн сууж байна.
Инфляцийг зургаа болгоно гэнэ. Барах юм уу, барахгүй бол хэн хариуцлага хүлээх юм. Мөнгөний хатуу бодлогодоо ам.долларын ханшаа хэд гэж тооцож байгаа юм. 2023 оны төсвөө тодотгох уу. Тодотгох бол хэдээр тодотгох бол.
Мөнгөний хатуу бодлого барина гэсэн хэрнээ төсвийн алдагдал 1.5 их наядаар орж ирж байна. Монголбанкны бодлого төсвийн бодлоготойгоо уялдахгүй байгаа юм биш үү.
Сэтгэгдэл (1)