Монголын ард түмний өмнө ажлын байр нэмэгдүүлэх, байгаа ажлын байраа хадгалах хамгийн чухал асуудал. Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих чиглэлд авч хэрэгжүүлсэн бодлого, үр дүнгийн талаар гаргасан гүйцэтгэлийн аудитын тайланг УИХ-аар хэлэлцэх хэрэгтэй байна.
Маш чухал тайланг гаргасан ч Байнгын хороогоор хэлэлцээд л өнгөрч байна. Энэ тайланд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хийхгүй байна гэдэг дүгнэлт харагдаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд даалгачихаад Засгийн газар хумсаа ч хөдөлгөхгүй байна.
Сэтгэгдэл (1)