Төсөв, мөнгөний бодлого цогц бодлого байх ёстой. Нэг зоосны хоёр тал шиг байх ёстой. Гэтэл мөнгөний хатуу бодлого явуулна, инфляцийг 6-д барина.
Гэтэл мөнгөний бодлогын чинь эсрэг төсвийн төсөл орж ирж байна. Бодлогын хүү бууруулахаар эдийн засаг царцана. Эдийн засаг царцахаар татвар төлөх аж ахуйн нэгжгүй болно. Татвар багасаад ирэхээр орлогогүй, төсвийн алдагдал улам нэмэгдэнэ. Ингэхээр инфляц нэг оронтой тоонд байж чадахгүй, ам.долларын ханшаа алдана.
Монголын ард түмний хувь заяа шийдэх гэж байгаа төсвийг бид ингэж төсөөлж байна гэж оруулж ирэх биш бодит тоо бичмээр байна.