УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Энэ үеэр гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ. Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарын төсөв 2022 оныхоороо орж ирж байгаа. Инфляци, ам.долларын ханш их байна. Эрүүл мэндийн салбарын бүтээгдэхүүний үнэ ханш 40-60 хувийн нэмэгдэлтэй байна. Төсвийг нэмэхгүй бол даатгалын сангаас эмнэлгүүдэд квот тогтоож байна. Жишээлбэл, сардаа 150 хүнээс илүүг эмчилж өгөхгүй гэх мэтээр иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй болно.
Иргэд хөнгөлөлттэй эмийг тусгай зөвшөөрөл өгөхгүйгээр зөв шийдсэн байхад зохион байгуулалтын хувьд эргээд түвэгтэй болгосон байна. Мөн төсөв дээр амжилттай хэрэгжүүлж байсан "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хаясан байна. Элэгний D вирустэй 150 мянган иргэд хэзээ эм орж ирэх вэ гэдгийг хүлээж сууна.
Тэр дундаа 40 гаруй мянган иргэний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2016-2020 онд жил бүр 40 гаруй мянган тэрбум төгрөгийг тусгаж, илрүүлж, эмчилгээ хийсэн. Тиймээс эрүүл мэндийн санхүүжилт дээр онцгой анхаараач" гэв.
Сэтгэгдэл (1)