Улсын төсвийн зарцуулалт болон хуваарилалттай холбоотой шүүмж, асуудлууд иргэдийн дунд тулгардаг. Тэгвэл ирэх оны төсөв батлахаас өмнө иргэдээс санал авах ажил өнөөдрөөс эхэлж байна. Ингэснээр төсвийн үр ашиггүй зарцуулалт болон хөрөнгө оруулалт зэрэгт иргэд хяналт тавих замаар өөрсдийн саналыг хуулийн төсөлд тусгах боломжтой боллоо.
Саналыг өнөөдрөөс эхлээд буюу аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд бүхий л хэлбэрээр авна.
Саналаа дараах байдлаар өгч болно:
1. Фейсбүүкээр дамжуулан, #Төсөв2023 хаштаг ашиглаж санал ирүүлэх, D-Parliament хуудсанд хандах,
2. D-Parliament аппликейшн татаж, хуулийн төслийн зүйл заалт бүрээр санал өгөх,
3. d@Parliament.mn мейлээр санал илгээх,
4. 51-262727 дугаарын утсаар санал ирүүлэх боломжтой.
Т.Мөнхжаргал