Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "Хөгжлийн банк мөнгөө босгоод, өрөө дарна гээд их өөдрөг байх шиг байна. Бондын зах зээлээс өөр зах зээлийг ашиглана гэж байгаа чинь буруу байна. Долларын 30 хувиар зээл авна гэж байхгүй.
Зээлжих зэрэглэл яг одоо дахин хийгдэх юм бол унахаар байгаа.
Гаднын зах зээл хаалттай байна. Тиймээс та нар зорилгоо биелүүлэх боломжгүй. Одоохондоо тэлэх гэж яараад байх шаардлага байхгүй. Өрөө л сайн төлүүлэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхэнтэйгээ сайн хамтрах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийнхэн нийгэмд энэ асуудлыг ойлгуулсны үр дүнд наад зээлүүд чинь эргэн төлөгдөж байгаа шүү.
Мөнгөө төлөх ёстой хүнийг төлүүлж, хариуцлага тооцох хэрэгтэй. Хөгжлийн банканд ажиллаж байсан дунд шатны хүмүүсийг хорьж байгаа мэдээлэл авсан юм билээ. Хуулийн байгууллага хууль ярьж байгаа бол бүх хүнд ижил ярих ёстой. Эрх мэдэлтэй нэг хүнд хууль өөрөөр үйлчилдэг байх ёсгүй" гэв.
Д.Батчулуун