УИХ-ын дарга Г.Занданшатар Хакухо М.Даваажаргалтай уулзжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн сошиал хуудсандаа нийтэлсэн байна. Тухайлбал, "Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал сумо бөхийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ “дархан” амжилтыг тогтоож, залуу хойч үеэ бэлтгэх өрнүүн үйлсийг эхлүүлсэн билээ.
Их аварга маань 20 жилийн турш хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн Миягино дэвжээнийхээ эзэн болж, сумогийн замналаа үргэлжлүүлж буй төдийгүй Монгол, Япон хоёр орны Соёлын элчийн хувиар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон санал, санаачилгыг ярилцав" гэжээ.
Сэтгэгдэл (1)