УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Орон нутаг бие дааж төсвөө бүрдүүлж байгаа таван аймаг байна. Бие даасан таван аймаг маань зөвхөн засвар үйлчилгээ хийгээд зам, эмнэлэг барьж чадахгүй болж байна. Орон нутаг бие дааж хөгжих ёстой гэдэг бодлого чинь байхгүй болох юм биш үү? Өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг аймгуудаа бусадтай адилтгаж, боомилсон төсөв оруулж ирсэн байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах юм байна.
Салбарын хяналттай болохоор салбар тус бүрээр салаад хүнд суртал, давхардсан хяналт улам нэмэгдэх вий.
Засгийн газар нэгдсэн хяналттай байх нь зөв юм шүү. Хүний амь нас, байгаль орчинтой холбоотой эрсдэл дагуулсан хяналтуудаа нэгдсэн хяналттай явах ёстой юм биш үү" гэв.
Д.Батчулуун