УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаа Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "82 хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа юм байна. Хүүхдийн мөнгөний асуудал халамжид хамаарах нь зөв үү? Боломжийн амьдралтай гэж үзсэн хүмүүсээ яаж ялгах вэ? Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орж байгаа. Өнгөрсөн жил багц хуулийг өргөн барьсан. Чуулганд орохын өмнө эргүүлэн татсан. Энэ хууль хэлэлцэхээр дагаж гарч ирэх нь тэтгэврийн нэмэгдэл яригдана. Цалин, тэтгэврийн түвшин инфляцийг гүйцэхгүй байна. Бүх яам өөрсөд дээрээ хяналтыг авахгүй байх. Шинэ хөрөнгө оруулалт тавихгүй байхдаа орон нутагт мэргэжлийн хяналтаар актлагдсан барилга, байгууламжуудаа онцгойлон авч үзэж болоогүй юу" гэв.
Д.Батчулуун