УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэллээ.
Тэрбээр "Төсвийн асуудал бол улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулж олон эрэл хайгуул, шийдлийг эрж олсон цаг үед улсын төсвийг хэлэлцэж байна. Онцгой чухал хэлэлцүүлгийн үед Ерөнхий сайд, сангийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд нар оролцохгүй байна. Энд засгийн газрын гишүүдийн 50 хувь нь байна. Гэхдээ гол чухал сайдууд яагаад байдаггүй юм бэ. Үүнд анхаармаар байна.
Валютын хомсдолыг яаж арилгах, төгрөгийн өрсөлдөх чадварыг яах вэ гэдэг дээр Монголын төр, гишүүд анхаарал хандуулъя. Дампуурлын байдалд орвол яах юм бэ.
Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын банкаар ямар ч төлбөр хийхгүй байна. Зөвхөн цаасан дээр балансыг байдлаар олон арван төгрөгийн бүтээгдэхүүн гаргалаа гэдгийг хараад сууж байна.
Төсөв мөнгөний асуудал яригдаж байгаа энэ цаг үед энэ талаар ярихгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай банкийг яагаад оруулж ирэхгүй байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүний гүйлгээг Монголын банк санхүүгийн байгууллагаар явуулъя. Монгол Улсынхаа эдийн засгийг сайжруулахын төлөө үүнд анхаарах цаг болсон” гэв.
Д.Батчулуун