УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр мэдээллээ.
Тэрбээр "Дампуурлын хуулийн гол асуудлуудын нэг асуудал бол дахин хөрөнгөжүүлэх асуудал байдаг. Өнгөрсөн хугацаанд дампууралтай холбоотой 174 хэрэг шийдсэнээс долоод нь дахин хөрөнгөжүүлэх асуудлыг шийдсэн. Дампууруулаад хаяад байх биш. Дахин хөрөнгөжүүлээд хохиролгүй болгох асуудалд анхаарах хэрэгтэй. Энэ хуулиас харахад хохирогчдын эрх ашгийг хамгаалах биш, өр төлбөрөөс чөлөөлөх, үүнийг хаах хууль болсон байна. Энд бол мэргэжлийн хулгайчид их бий. Энэ цоорхойг яаж нөхөж, хуулийг боловсруулсан бэ. Гаднын хөрөнгө оруулагчид төлбөрийн чадваргүйдлийг хуулийг анхаарч үздэг. Тиймээс энэ бол дампуурлын тухай хууль биш хөгжлийг дэмжсэн хууль байх ёстой” гэв.
Д.Батчулуун