УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээллээ.
Тэрбээр "1997 онд батлагдсан Дампуурлын тухай хууль үйлчлээгүй. "Монгол газар" гэдэг компани гурван шатны хуулиар яваад дампуурч чадаагүй.
Манай улсын дампуурлын тухай хуульд сэхээн амьдруулах байхгүй, шууд чандарладаг системээр явсан.
Манай гурван үсэгтэй компани асуудалд ороод Хонг Конгийн мэргэжилтнүүд тухайн компанийн бүх салбар дээр ажиллаад тэр компаниас авсан зээлийг нь буцааж аваад явсан байгаа юм. Дампуурлын тухай хууль бол эдийн засгийн хууль. Гэтэл үүнийг шууд эрүүлжүүлэх байдлаар хандсан" гэв.
Д.Батчулуун