УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээллээ.
Тэрбээр "Энэ бол эдийн засгийн маш том ач холбогдолтой хууль юм. Ялангуяа, манайх шиг улс гадна дотны улс орнуудаас хөрөнгө оруулалт татаж, бизнесийнхэнтэй зөв харьцаж сурахад чухал ач холбогдолтой. Үүнийг ойлгохгүй явж ирсэнээс хойш эдийн засгийн гацаа үүссэн. Гаднын хөрөнгө оруулагчид танай эрх зүйн орчин ямар юм бэ, бидэнд ямар эрсдэлүүд бий болох вэ гэдгийг л асууж байгаа юм. Эдийн засгийн мэдлэг боловсролд онцгой анхаарах хэрэгтэй. Яагаад хүн төрөлхтний түүхэнд “Хязгаарлагдмал хувьцаат компани” бий болсныг наад зах нь ойлгох хэрэгтэй. Энгийн хэрнээ маш чухал ойлголт юм. Суурь ойлголтоо сайн ойлгох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)