УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээллээ.
Дампуурлын тухай хуулийн нэрийг өөрчилж боловсноор төлбөрийн чадваргүй гэх нэрийг оруулсан байна. Миний бодлоор дампуурал гэдэг нэршлээр явах нь зүйтэй. Тухайн хуулийн нэрнээс нь ядаж ичиж, санаа зовох хэрэгтэй шүү дээ.
Монгол Улсын аж ахуй нэгж, төрийн өмчит компани, иргэд өрөнд баригдаж, дампуурч байгаа нь анхаарах асуудал.
Шүүхийн шийдвэрээр өр төлбөрөө барагдуулахгүй байгаа хуулийн этгээдэд ямар хариуцлага тооцох тал дээр хариулт авмаар байна. Түүнчлэн дагалдах олон хуульд өөрчлөлт орох юм байна. Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт орох вэ" гэв.
Д.Батчулуун