Өдрийн сонин дээр УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар нарын утасны яриа гэх нийтлэл гарсан. Тэгвэл энэ талаар Ч.Хүрэлбаатар сайд өөрийн сошиал хуудсаараа тайлбар хийлээ.
Тэрбээр "Энэ бол гүтгэлэг. Би сүүлийн 5-6 жил Ж.Сүхбаатар сайдтай утсаар яриагүй. Тэгээд ч хэн нэгэнтэй утсаар ярихдаа утсаа спикер дээр тавьж ярьдаггүй. Гүтгэж, доромжилж ханадаггүй ээ. Ёс зүй энэ тэрээ байдаггүй юм гэхэд ичих булчирхай нь хаччдаг юм бол доо" гэжээ.
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ХБНГУ-д хийж байгаа Ерөнхий сайдын айлчлалын багт Герман улсад ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл (2)