Өдрийн сонинд УИХ-ын гишүүн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар нарын утасны яриа гэх нийтлэл гарсан. Тухайн нийтлэл хоёр сайд утсаар ярьж муудалцсан тухай юм. Тэгвэл энэхүү нийтлэлд дурдагдсан хоёр сайд өөрсдийн цахим хаягаар "үгүй" гэж хэлэв.
Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн сайд өөрийн цахим хаягтаа ""Энэ бол гүтгэлэг. Би сүүлийн 5-6 жил Ж.Сүхбаатар сайдтай утсаар яриагүй. Тэгээд ч хэн нэгэнтэй утсаар ярихдаа утсаа спикер дээр тавьж ярьдаггүй. Гүтгэж, доромжилж ханадаггүй ээ. Ёс зүй энэ тэрээ байдаггүй юм гэхэд ичих булчирхай нь хаччдаг юм бол доо" гэв.
Харин Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар өөрийн цахим хаягтаа "Хүрлээ сайд бид хоёр бие биенээ мэдэх 20 жил болохдоо хоёр удаа маргасан нь, зөрчилдсөн нь үнэн. Гэлээ гээд өнөөдөр нэг кабинетэд байгаа учраас учраа олоод явах зарчим мэдэхтэйгээ хүмүүс. Бид хоёр олон жил утсаар нэг ч удаа холбогдоогүй, яриагүй, мессеж ч бичээгүй яваа.." гэжээ.
Сэтгэгдэл (1)