УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаа Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Мэргэжилтэй боловсон хүчнийг дэмжих, их дээд сургууль төгсөөд дипломгүй, ажилгүй байж байгаа энэ цаг үеийг халж, нийгмийн чухал салбаруудад ажиллаж, баялаг бүтээдэг улс орны хүч болсон боловсон хүснүүдийг бэлтгэдэг салбар юм.
Хүүхдүүд мэргэжилээ тулгаж сонгож байна. Мэргэжлээ яаж сонгох, ямар мэргэжил сонгох вэ гэдэг дээр бэлдэх хугацаа байхгүй байна. Тиймээс хүүхдүүдэд эрт ажил мэргэжлийн чиг баримжаа олгох хэрэгтэй.
Хоёрдугаарт, Норвегийн мэргэжил бүхэн үнэ цэнэтэй гэдэг жишгийг хэрэгжүүлэхэд туршлага судлаач. Норвегт хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг хүртэл бэлдэх тогтолцоо бий. МСҮТ-д байгаа хүүхдүүд ёс зүйтэй, ажлын байртай зэрэг олон сайхан үр дүн гарна гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал дунд ахлах ангийн хүүхдүүдэд хийгдэж чадахгүй явдал юм" гэв.
Д.Батчулуун