УИХ-ын дарга Г.Занданшатар мод тариалахыг уриалсан 35 секундийн анимейшнээ олон нийтийн сүлжээнд нийтэлжээ.
Уг анимейшний гол дүр нь тэрбээр өөрөө бөгөөд "Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбоотойгоор мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхийг хүүхэд залуустаа уриалж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулах, ажлын байрыг олноор бий болгох зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Байгаль эхээ хайрлацгаая" хэмээсэн байна.
Олон нийтийн зүгээс дээрх анимейшнийг төсвийн мөнгөөр хийсэн хэмээн шүүмжилж байгаа юм. Харин түүний ажлын албаны зүгээс анимейшнийг төсвийн мөнгөөр бус ажил үүргийнхээ хүрээнд нэр бүхий дизайнер залуу бүтээсэн хэмээн мэдэгдээд байна.